Skip to main content

String

String-н тухай. Мөн cin, cout.
String гэж юу вэ? энэ нь хэмжээгээ өөрчилж чаддаг тэмдэгт төрлийн утга авдаг массив гэж хэлж болно. char a[2000] гэвэл 2000 хүртэлх л тэмдэгтийг агуулж чадна. Харин string a; гэвэл энэ нь өөрийн уртыг өөрчилж чадна. Тэгээд доорхи код энэ хаяг дээр байгаа. Мөн ард нь үг нэмэх мөн 2 тэмдэгтийг ижил эсэхийг шалгах гэх мэт үйлдлүүдэд char-ын массиваас илүү амар юм. Бид char төрлийн массиваар 2 тэмдэгтийг ижил эсэхийг шалгавал индекс бүр дэх үсэг бүрийг ижил эсэхийг шалгана. Харин string төрөлд бол ТэмдэгтМөр1 == ТэмдэгтМөр2 гэхэд л хангалттай. Мөн ард нь элемэнт нэмэхэд 
ТэмдэгтМөр = ТэмдэгтМөр + ТэмдэгтМөр1; гэхэд л болно. Гэхдээ char төрөлд ард нь нэмдэг функц байгаа.

string a = ""; хоосон болгох
a = "aBg"; // a гэдэг тэмдэгт мөр aBg болгож байна.
a += "123123"; // 123123 гэсэн тэмдэгт мөрийг нэмж байна.
cout << a[0] << endl; // 0р элемэнтийг хэвлэх.
  1. // Энэ удаад string гэх зүйлийн талаар үзэх болно.  
  2.    
  3. #include <string> // string ашиглахын тулд энэхүү санг заавал дуудах ёстой.  
  4. #include <iostream> // cin, cout гэх мэт функц агуулдаг сан.  
  5. using namespace std;  
  6.    
  7. int main() {  
  8.     /* 
  9.         string гэж юу вэ? Энэ нь хэмжээгээ өөрчилж болдог тэмдэгт төрлийн массив гэж  
  10.         хэлж болох юм. char a[2000] гэсэн тохиолдолд бид 2000 хүртэлх тэмдэгтийг л  
  11.         агуулж чадна. Харин string a; гэсэн тохиолдолд энэ нь тэмдэгт агуулдаг 
  12.         хоосон тэмдэгт мөр гэж ойлгож болно. Хэмжээ хамаагүй. Гэхдээ мэдээж хязгаартай. 
  13.     */  
  14.     string a, b, c; //  string төрлийн a, b, c гэсэн нэртэй тэмдэгт мөрүүд.  
  15.    
  16.     cin >> a; // тэмдэгт мөр унших.  
  17.     cin >> b; // тэмдэгт мөр унших.  
  18.     // cin >> a >> b; гэж болно. Ялгаа байхгүй.  
  19.    
  20.     // cin, cout гэдэг функцууд бол унших болон хэвлэхэд ашигладаг бөгөөд  
  21.     // ямар ч төрлийнх байсан cin >> хувьсагчийн нэр; гэж уншиж болдог ба   
  22.     // автоматаар хувьсагчийн төрлийг ялгаж чаддаг.  
  23.    
  24.     int n, m;  
  25.     n = a.size(); // оролтонд өгсөн тэмдэгт мөрийн уртыг буцаана.  
  26.     m = b.size(); // оролтонд өгсөн тэмдэгт мөрийн уртыг буцаана.  
  27.    
  28.     cout << "Temdeg Moriin Urtuud ->" << n << " " << m << endl;  
  29.     // cout << ""; гэвэл "" доторх тэмдэгтүүд хэвлэгдэнэ.  
  30.     // cout << endl; гэдэг нь мөр шилжих. cout << "\n"; гэсэн ч болно.  
  31.    
  32.     c = a + b; // 2 тэмдэгт мөрийг залгаж байна.  
  33.     cout << "ZAlgawal ->" << c << endl;  
  34.    
  35.     if( a == b ) cout << "Iher temdegt mor baina\n";  
  36.     else cout << "Ooriimbnoo\n";  
  37.    
  38.     return 0;  
  39. }  

Comments

Post a Comment