Нөхцөл шалгах үйлдэл буюу if гэсэн зүйлийг үзнэ.
Тайлбар хийсэн кодон дээр 3 бодлого цуг байгаа тул жоохон эвгүй байж магадгүй.(Залхуурсан болно). Дахин сануулахад энэ сайтаас бодоод яваарай. Яг бидний үзэж байгаа бодлогууд эхний хэдэн хуудсан байгаа. Доорх код энэ сайтад байгаа. Нэмж хэлэхэд ideone бол онлайн compiler бөгөөд заавал компьютэр дээрээ devc++ эсвэл өөр compiler суулгахгүйгээр энэ сайтыг ашиглаж болно.
Тайлбар хийсэн кодон дээр 3 бодлого цуг байгаа тул жоохон эвгүй байж магадгүй.(Залхуурсан болно). Дахин сануулахад энэ сайтаас бодоод яваарай. Яг бидний үзэж байгаа бодлогууд эхний хэдэн хуудсан байгаа. Доорх код энэ сайтад байгаа. Нэмж хэлэхэд ideone бол онлайн compiler бөгөөд заавал компьютэр дээрээ devc++ эсвэл өөр compiler суулгахгүйгээр энэ сайтыг ашиглаж болно.
&& - And буюу ба.
|| - Or буюу эсвэл.
- // Энэ удаад нөхцөл шалгах үйлдэл буюу if гэсэн нөхцлийг үзэх болно
- // Мөн &&, || гэсэн логик оператор үзэх болно.
- #include <stdio.h>
- int main() {
- printf("Bodlogo 1\n");
- // Бодлого 1: 2 бүхэл тооны багыг ол.
- // Бодолт: Ямартай ч бид 2 бүхэл тоогоо унших ёстой. үүний тулд
- // ашиглах хувьсагчдаа зарлах ёстой.
- int a, b;
- scanf("%d%d", &a, &b); // Бидний мэдэх унших үйлдэл
- // Хэрвээ а тоо b тооноос бага бол а тоог эсрэг тохиолдолд b
- // тоог хэвлэх ёстой гэсэн үг юм. Үүнйиг нөхцөл шалгах if ашиглах юм.
- if( a <= b ) {
- // if( цөхцөл ) гэсэн тохиолдолд хаалтан доторх нөхцөл биелсэн тохиолдолд
- // {} энэ хаалтан доторх үйлдлүүд хийгдэнэ гэсэн үг юм.
- printf("%d\n", a);
- } else {
- // else гэдэг нь if-ын хаалтан доторх нөхцөл биелээгүй буюу эсрэг тохиолдолд
- // {} энэ хаалтан доторх үйлдлүүд хийгдэнэ гэсэн үг юм.
- printf("%d\n", b);
- }
- printf("Bodlogo 2\n");
- // Бодлого 2: Өгөгдсөн 3 бүхэл тоо бүгдээрээ 5д хуваагддаг бол "YES" эсрэг тохиолдолд
- // "NO" гэж хашилтггүййгээр хэвлэ.
- int c;
- // бид өмнө a, b гэсэн 2 хувьсагч зарласан тул одоо c гэсэн 1 хувьсагч нэмж зарлахад
- // бодлого 2-т хангалттай юм.
- scanf("%d%d%d", &a, &b, &c);
- // уншсан 3 тоо бүгд 5д хуваагдах ёстой гэдэг нь энэ тоонуудын 5д хуваасан үлдэгдэл нь
- // 0 байх ёстой гэсэн үг юм.
- if( a%5 == 0 && b%5 == 0 && c%5 == 0 ) {
- // if( нөхцөл1 && нөхцөл2 && нөхцөл3 .... ) өөрөөр хэлбэл if-ын хаалтан дотор
- // байгаа бүх нөхцөл биелдэг бол {} энэ хаалтан доторх үйлдлүүд хийгдэх ёстой юм.
- // Энэ бодлого дээр энэ 3 тоо бүгд 5д хуваагддаг бол YES гэж хэвлэх ёстой тул
- // && ашиглаж байна. ( And гэсэн оператор юм).
- printf("YES\n");
- } else {
- // эсрэг тохиолдолд буюу энэ 3 тооны зарим нь 5д хуваагдахгүй байгаа тохиолдолд
- // {} энэ хаалтан доторх үйлдэл хийгдэнэ.
- printf("NO\n");
- }
- printf("Bodlogo 3\n");
- // Бодлого 3: Өгөгдсөн 3 тооны дунд 15-аас эрс их ядаж нэг тоо
- // байдаг бол "Boloo2" эсрэг тохиолдолд "Zvgeerdee" гэж хашидтгүйгээр хэвлэ.
- scanf("%d%d%d", &a, &b, &c); // унших үйлдэл
- if( a > 15 || b > 15 || c > 15 ) {
- //if( нөхцөл1 || нөхцөл2 || нөхцөл3 || .... ) үгээр хэлбэл if-ын хаалтан дотор
- // байгаа бүх нөхцлүүдийн аль нэг нь л биелдэг бол {} хаалтан доторх үйлдлүүд
- // хийгдэх ёстой.
- // Энэ бодлого дээр энэ 3 тооны аль нэг нь л 15-аас эрс их бол Boloo2 гэж хэвлэх хэрэгтэй тул
- // || ашиглаж байна. (Or гэсэн оператор юм).
- printf("Boloo2\n");
- } else {
- // эсрэг тохиолдол буюу энэ 3 тоо бүгд 15-аас бага буюу тэнцүү байгаа үед
- // Zvgeerdee гэж хэвлэх ёстой юм.
- printf("Zvgeerdee\n");
- }
- return 0;
- }
Comments
Post a Comment