Skip to main content

Posts

Showing posts from February 14, 2018

while давталт.

Happy valentine's day. while давталтын тухай.  Уншиж байгаа бүхнийгээ өөрийн болгох нь хамгийн чухал болхоор олон бодлого бодож байгаарай. Доорх кодыг урьдын адил энэ сайтад байрласан байгаа. Энэд бичсэн өгөгдсөн тооны цифрийн нийлбэрийг олох бодлогын санаа бол өгөгдсөн тооны хамгийн сүүлийн цифрийг олоод нэг хувьсагчид утгыг нэмнэ. Дараа нь энэ цифрийн урд талын цифрийг нэмнэ. Дараа нь тэрний урд талын гэх мэт гэхдээ энийг яаж нэмэх вэ? гэвэл бид хамгийн ард талын цифрийг олж чадна. Энэ нь тэр тоог 10д хуваасан үлдэгдэл юм. Харин тэрний урд талын цифрийг яаж олох вэ? гэвэл тэр тоог 10д хуваагаад гарсан хариуг 10д хуваасан үлдэгдэл юм. Гэх мэтчилэн энэ тоо 0-ээс их бол энэ үйлдлүүдийг үргэлжлүүлээд л хийгээд байх болно. Үүнийг while давталт ашиглана. Жишээ нь : 142 гэсэн тооны хувьд бодоцгооё.  Хамгийн арын цифр 2 энэ тоог хариунд нэмээд 10д хуваана. Одоо энэ тоо 14 болно. Хариу нь 2 болно. Хамгийн арын цифр 4 энэ тоог хариунд нэмээд 10д хуваана. Одоо энэ тоо 1 болно. Хариу н