Skip to main content

Posts

Showing posts from April 8, 2018

Функц

Функцийн тухай. Функцийг бид байнга ашигладаг. Векторт элемэнт нэмэх эсвэл тооны язгуурыг олох гэх мэт. Эдгээр функцууд нь өөрийн гэсэн сандээр байрладаг ба бид хүссэн үедээ ашиглаж болдог. Энэ удаад бид өөрсдөө хэрхэн функц зохиох талаар үзэх болно. Өөрсдөө функц бичих нь ямар ашигтай вэ? гэвэл кодыг илүү цэгцтэй мөн нэг бодсон зүйлийг олон дахин бичих шаардлагагүй болгодог. Бид өөрдсөө функцаа бичиж байгаа тул буцаах утга мөн авах утга мөн нэр гэх мэт зүйлсийг өөрөө зохион бичиж өгнө. Доорхи код  энэ  хаягдээр байгаа. Буцаах утгуудын хувьд int, long long, double, string, char эсвэл vector, массив ч байж болно. Харин тодорхой утга буцаах шаардлагагүй гэвэл void гэнэ. // функц    #include <iostream>    using   namespace  std;      void  plp(  int  a,  int  b ) {  // a -> b хүртэл хэвлэх функц         /* бид a тооноос b тоо хүртэл хэвлэх тул энэ функц           тодорхой утга буцаах шаардлагагүй тул void гэж байгаа.           харин энэ функцийн авах утгууд гэвэл зүүн