Нөхцөл шалгах үйлдэл буюу if гэсэн зүйлийг үзнэ. Тайлбар хийсэн кодон дээр 3 бодлого цуг байгаа тул жоохон эвгүй байж магадгүй.(Залхуурсан болно). Дахин сануулахад энэ сайтаас бодоод яваарай. Яг бидний үзэж байгаа бодлогууд эхний хэдэн хуудсан байгаа. Доорх код энэ сайтад байгаа. Нэмж хэлэхэд ideone бол онлайн compiler бөгөөд заавал компьютэр дээрээ devc++ эсвэл өөр compiler суулгахгүйгээр энэ сайтыг ашиглаж болно. && - And буюу ба. || - Or буюу эсвэл. // Энэ удаад нөхцөл шалгах үйлдэл буюу if гэсэн нөхцлийг үзэх болно // Мөн &&, || гэсэн логик оператор үзэх болно. #include <stdio.h> int main() { printf( "Bodlogo 1\n" ); // Бодлого 1: 2 бүхэл тооны багыг ол. ...
Алгоритмын хичээл