Skip to main content

Posts

Showing posts from September 9, 2018

DFS-гүний нэвтрэлт

DFS-н тухай Энэ удаад DFS буюу гүний нэвтрэлт гэх алгоритмын тухай бичих болно. Жишээ нь бидэнд нэг граф өгөгдсөн ба энэ графт хэдэн компонент буюу хэдэн салангид хэсэг байгааг ол гэсэн бодлого байг. Бид 1-р оройгоос энэ оройтой холбогдсон эхний орой луу очъё. Дараа нь тэр оройтой холбогдсон гэхдээ 1-р оройгоос ялгаатай эхний орой луу очъё. Хэрвээ 1-р орой дээр очих юм бол хязгааргүй үргэлжилнэ . Дараа нь тэр оройгоос түүнтэй холбогдсон гэхдээ өмнө нь очоогүй   орой луу  очно. Энэ мэт бид нэг орой дээр иртэл үүнтэй холбогдсон бүх орой дээр өмнө нь ямар нэгэн байдлаар ирсэн бол яах вэ? Энэ тохиолдолд бид энэ орой дээр ирсэн орой луу буцна гэсэн үг юм. Тэгээд тэр оройн 2дахь өмнө очоогүй   орой л уу   явна. Гэх мэт цааш яваад гацлаа. Тэгвэл дахиад буцна. Гэх мэт үргэлжилсээр 1-р оройтой ямар нэгэн байдлаар   холбогдсон   орой дээр   очсон байх болно. Тэгвэл энэ нь 1 компонент болох юм. Хэрвээ 2-р орой энэ   компонентод   орж чадаагүй бол энэ нь тусдаа нэг компонент байгаа бөгөөд энэ ор