Skip to main content

Posts

Showing posts from August 19, 2018

BFS-Түвшний нэвтрэлт

Түвшний нэвтрэлт(BFS-Breadth first search) гэх алгоритмын тухай бичих болно. Жишээ бодлого дээр ярилцъя. Бидэнд нэг граф өгөгдсөн байгаа гэж бодъё. Тэгээд нэг хүсэлт байгаа тэр нь хоёр орой өгөгдөх ба энэ хоёр оройн хооронд хамгийн багадаа хэдэн ширхэг оройгоор дамжин очих вэ? гэдгийг олох юм. Бид одоо X гэсэн орой дээр байгаа. Y орой хүрэх хамгийн богино замыг олцгооё. Бид X орой дээр 0 зам туулж ирсэн гэж үзэж болох юм. Мөн энэ оройг 0-р түвшин гэж үзье. Тэгвэл 1 гэсэн түвшинтэй орой гэж ямар оройг хэлэх вэ? Энэ оройнууд бол X оройтой шууд ирмэгээр холбогдсон оройнууд юм. Тэгвэл 1-р түвшинтэй орой дээр 1 гэсэн зам туулж ирнэ. Тэгвэл 2-р түвшин гэдэг нь 1-р түвшний оройтой шууд ирмэгээр холбогдсон оройнууд байх юм.  Энэд  нэг анхаарах зүйл байгаа нь 1-р түвшинтэй оройнуудтай 0-р түвшний орой холбогдсон байгаа ба бид энэ оройг 2-р түвшин гэж хэлэх нь буруу юм. Тиймээс өмнө нь ирээгүй орой буюу шинэ оройд л түвшний утга өгөх нь зүйтэй. Энэ мэтчилэн бид X орой буюу 0-р түвшнээс Y орой т