Массивын тухай. Урьдын адил энэ хаяг дээр байгаа.
Массив гэдэг бараг л олонлог гэсэн үг юм. int a[2000] гэдэг нь a гэсэн нэртэй олонлог 2000 ширхэг тоо агуулах боломжтой гэсэн үг юм. Массивын эхний элемэнтын дугаар гэдэг бол 0 юм.
Жишээ нь:
5
5 4 -3 2 9
гэсэн оролт бол 5 ширхэг тоо орж ирэх ба эхний мөрөнд массивын хэмжээ буюу массив нь 5 ширхэг элемэнт агуулна. Дараагийн мөрөндөх тоонууд нь олонлогийн элемэнтүүд юм.
a[0] гэдэг бол 5
a[1] гэдэг бол 4
a[2] гэдэг бол -3
a[3] гэдэг бол 2
a[4] гэдэг бол 9 болох юм.
Жишээ нь:
5
5 4 -3 2 9
гэсэн оролт бол 5 ширхэг тоо орж ирэх ба эхний мөрөнд массивын хэмжээ буюу массив нь 5 ширхэг элемэнт агуулна. Дараагийн мөрөндөх тоонууд нь олонлогийн элемэнтүүд юм.
a[0] гэдэг бол 5
a[1] гэдэг бол 4
a[2] гэдэг бол -3
a[3] гэдэг бол 2
a[4] гэдэг бол 9 болох юм.
- // Энэ удаад массивын тухай үзэх болно.
- #include <cstdio> // stdio.h гэсэнтэй ижил болно.
- int main() {
- // Бодлого. орлтонд N, K болон N ширхэг бүхэл тоонууд өгөгдөх ба эдгээр тоонуудын
- // нийлбэрийг ол. Дарагийн мөрөнд K-р элемэнтийг хэвлнэ. K < N && 1 <= N <= 1000.
- int n; // массивын хэмжээ.
- int i, k;
- int a[2000]; // Массив. мөн ингэж зарласнаар массивын элемэнтүүд нь random буюу санамсаргүй
- // зарлагдаж байгаа ба бид анхны утгыг нь мэдэхгүй.
- /* Массив гэдэг нь юу вэ гэвэл ер нь бол олонлог гэсэн үг юм. бидний зарласан
- a[2000] гэдэг нь a гэсэн нэртэй олонлог 2000 ширхэг тоо агуулах боломжтой гэсэн
- үг юм. Массивын эхний элемэнтын дугаар гэдэг бол 0 юм.
- Жишээ нь:
- 5
- 5 4 -3 2 9
- гэсэн оролт бол 5 ширхэг тоо орж ирэх ба эхний мөрөнд массивын хэмжээ буюу массив нь 5 ширхэг элемэнт агуулах юм.
- Ер нь бол олонлогийн элемэнтын тоо юм. Дараагийн мөрөндөх тоонууд нь олонлогийн элемэнтүүд юм.
- a[0] гэдэг бол 5
- a[1] гэдэг бол 4
- a[2] гэдэг бол -3
- a[3] гэдэг бол 2
- a[4] гэдэг бол 9 болох юм.
- */
- scanf("%d", &n); // массивын элемэнтийн тоо буюу хэдэн ширхэг тоо дараа нь орж ирэхийг
- // илэрхийлэх тоог уншиж байгаа юм.
- scanf("%d", &k); // Энэд к-г уншиж байна.
- // Одоо бид n ширхэг тоог унших ёстой юм. Эхлээд 0р элемэнтийг дараа нь 1р элемэнтийг
- // дараа нь 2р элемэнтийг дараа нь ... (n-1)-р элемэнтийг уншина.
- for(i = 0; i < n; i++) {
- // Энэ давталт нь 0-ээс эхлээд n-1 хүртэл явна.
- scanf("%d", &a[i]);
- // Энэд i-р элемэнтийг уншиж байна.
- }
- int sum = 0; // нийлбэрийг sum-д олы.
- for(int i = 0; i < n; i++) {
- sum += a[i]; // sum += a[i] гэдэг нь sum = sum + a[i] ижил.
- // sum нь эхлээд a[0], дараа нь a[1], .... гэх мэт a[n-1] хүртэлх бүх элемэнтийн утгаар
- // нэмэгдэх ёстой. Иймд үүнийг давталт ашиглана.
- }
- printf("%d\n", sum); // нийлбэрийг хэвлэх.
- printf("%d\n", a[k]); // k-р элемэнтийг хэвлэх.
- // Бид жишээ нь 3р элемэнтийн утгыг 10 болгохыг хүсвэл a[3] = 10 гэхэд л хангалттай юм.
- return 0;
- }
Comments
Post a Comment