Тэмдэгтийн тухай мөн ASCII код.
ASCII код гэж юу вэ? энэ нь компьютерийн тэмдэгтийг таньдаг дугаар буюу код юм. Өөрөөр хэлбэл комьютер нь A үсгийг тоогоор хадгалдаг. Цаанаа A-г 65 гэх кодоор таньдаг ба хэрвээ ASCII код нь 65 бол A харин 97 гэвэл a гэх жишээтэй. Иймд тэмдэгт бүр нь өөр өөрийн таних тоотой л гэсэн үг юм. Нийт 256 тэмдэгт байгаа ба 0-ээс эхлээд 255 хүртэл кодудтай гэсэн үг юм. Энэ линк дээрх кодыг харж болно. Энэ код нь 256 хүртэлх тоонд буюу ASCII кодонд харгалзах тэмдэгт хэвлэх мөн үсэг жижиг том эсэхийг шалгах гэсэн 2 бодлого цуг байгаа.
- // Энэ удаад тэмдэгтийн тухай мөн ASCII кодны тухай үзэх үзэх болно.
- #include <cstdio>
- #include <cstring> // тэмдэгт мөртэй холбоотой функцийг ашиглахын тул заавал зарлах ёстой.
- int main() {
- /*
- ADCII код гэж юу вэ? энэ нь компьютерийн тэмдэгтийг таньдаг дугаар буюу код юм.
- Өөрөөр хэлбэл комьютер нь A үсгийн шууд A гэж хадгалж чадахгүй юм. Цаанаа A-г 65
- гэх кодоор таньдаг ба хэрвээ ASCII код нь 65 бол A харин 97 гэвэл a гэх жишээтэй.
- Тэмдэгт бүр нь өөр өөрийн таних тоотой л гэсэн үг юм. Нийт 256 тэмдэгт байгаа ба
- 0-ээс эхлээд 255 хүртэл кодудтай гэсэн үг юм. Одоо бүгдээрээ ямар тэмдэгт ямар ASCII
- кодтой болхыг харцгаая.
- */
- int i;
- for(i = 0; i < 256; i++) {
- printf("%c %d\n", i, i);
- // %c гэдэг нь тэмдэгтээр хэвлэж байгаа ба i гэсэн тоонд харгалзах
- // тэмдэгтийг хэвлээд дараа нь i гэсэн тоогоо хэвлэж байна.
- }
- // Бодлого өгөгдсөн тэмдэгтийг том эсвэл жижиг үсэг болохыг тогтоо. Хэрвээ том бол
- // Togmod эсрэг тохиолдолд Jigmed гэж хэвлэ.
- char s; // s хувьсагч нь 1 тэмдэгт агуулж чадах хувьсагч
- scanf("%c", &s); // 1 тэмдэгтийг уншихдаа болон хэвлэхдээ таних тэмдэглэгээ бол %c юм.
- if( s >= 65 && s <= 90 ) {
- // хэрвээ s гэсэн тэмдэгтэд харгалзах тоо буюу ASCII код нь 65-аас 90-ын хооронд
- // байвал энэ нь том үсэг болох юм.
- printf("Togmod\n");
- } else {
- // эсрэг тохиолдолд жижиг болно.
- printf("Jigmed\n");
- }
- // хэрвээ бид ASCII кодыг нь сайн санахгүй байгаа бол
- //if( s >= 'A' && s <= 'Z' ) {}
- // ингэж бичиж болох юм. Энэ нь илүү амар.
- return 0;
- }
Comments
Post a Comment