Skip to main content

Posts

while давталт.

Happy valentine's day. while давталтын тухай.  Уншиж байгаа бүхнийгээ өөрийн болгох нь хамгийн чухал болхоор олон бодлого бодож байгаарай. Доорх кодыг урьдын адил энэ сайтад байрласан байгаа. Энэд бичсэн өгөгдсөн тооны цифрийн нийлбэрийг олох бодлогын санаа бол өгөгдсөн тооны хамгийн сүүлийн цифрийг олоод нэг хувьсагчид утгыг нэмнэ. Дараа нь энэ цифрийн урд талын цифрийг нэмнэ. Дараа нь тэрний урд талын гэх мэт гэхдээ энийг яаж нэмэх вэ? гэвэл бид хамгийн ард талын цифрийг олж чадна. Энэ нь тэр тоог 10д хуваасан үлдэгдэл юм. Харин тэрний урд талын цифрийг яаж олох вэ? гэвэл тэр тоог 10д хуваагаад гарсан хариуг 10д хуваасан үлдэгдэл юм. Гэх мэтчилэн энэ тоо 0-ээс их бол энэ үйлдлүүдийг үргэлжлүүлээд л хийгээд байх болно. Үүнийг while давталт ашиглана. Жишээ нь : 142 гэсэн тооны хувьд бодоцгооё.  Хамгийн арын цифр 2 энэ тоог хариунд нэмээд 10д хуваана. Одоо энэ тоо 14 болно. Хариу нь 2 болно. Хамгийн арын цифр 4 энэ тоог хариунд нэмээд 10д хуваана. Одоо энэ тоо 1 болно. Ха...

for давталт

for давталтын тухай.  Доорх код энэд байгаа. Энэ сайт бол анхан шатнаас нь эхэлж байгаа хүмүүст бол хамгийн зохимжтой сайт юм. for( хувьсагчийн анхын утга; хувьсагчийн биелүүлэх нөхцөл; хувьсагчийн өөрчлөгдөх хэсэг ) {         хэрвээ хувьсагчийн биелүүлэх нөхцөл үнэн байвал энэ {} хаалтан доторх үйлдлүүд хийгдэнэ.         энэ хаалтан доторх үйлдлүүд хийж дууссаны дараа хувьсагч нь өөрчлөгдөнө.     }     Ерөнхий бүтэц бол иймэрхүү. // Энэ удаад for давталтын тухай оруулна.        #include <stdio.h>        int  main() {        // Давталт нь гэдэг нь маш чухал зүйлийн нэг юм. (Энэ нээх чухал өгүүлбэр биш).             // Бодлого. ...

Бодит тоо.

Бодит тоондээр хийгдэх үйлдлийн тухай. Ойлгомжгүй зүйл байвал сэтгэгдэл бичээд үлдээж болношүү. Гэхдээ хариулахгүй удаж магадгүй XD. Тэгээд доорх кодыг энэ сайтад байршуулсан болно.  double- бодит тоон төрөл. Унших болон хэвлэхдээ %lf ашиглана. // Энэ удаад бодит тооны тухай үзэх болно.        #include <stdio.h>    #include <math.h> // математикийн функц агуулдаг сан. Жишээ нь sin, cos, tan, sqrt гэх                        // мэт функ ашиглахыг хүсвэл заавал бичнэ.        int  main() {        // бид бүхэл тоог int гэж зарлаж байсан ба энэ төрлийн хувьсагч дээр ...

Нөхцөл шалгах үйлдэл.

Нөхцөл шалгах үйлдэл буюу if гэсэн зүйлийг үзнэ. Тайлбар хийсэн кодон дээр 3 бодлого цуг байгаа тул жоохон эвгүй байж магадгүй.(Залхуурсан болно). Дахин сануулахад энэ сайтаас бодоод яваарай. Яг бидний үзэж байгаа бодлогууд эхний хэдэн хуудсан байгаа. Доорх код энэ сайтад байгаа. Нэмж хэлэхэд ideone бол онлайн compiler бөгөөд заавал компьютэр дээрээ devc++ эсвэл өөр compiler суулгахгүйгээр энэ сайтыг ашиглаж болно. && - And буюу ба. || - Or буюу эсвэл. // Энэ удаад нөхцөл шалгах үйлдэл буюу if гэсэн нөхцлийг үзэх болно    // Мөн &&, || гэсэн логик оператор үзэх болно.    #include <stdio.h>        int  main() {       printf( "Bodlogo 1\n" );        // Бодлого 1: 2 бүхэл тооны багыг ол.    ...